Нөөц дэд станцтай болно

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Нөөц дэд станцтай болно

Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймгийн эрчим хүчний хэрэглээг таван жилийн өмнө суурилуулсан 110.35.6 квт-ын дэд станц хангаж байгаа юм. Сүүлийн хоёр жилийн туршид аймгийн гурван сумыг эрчим хүчний нэгдсэн эх үүсвэртэй болгох асуудлаар  аймгийн удирдлагууд, УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагуудад танилцуулсны дүнд нөөц дэд станцын өргөтгөлийг хийх 1.4 тэрбум төгрөг улсын төсөвт тусгагдсан байна. Энэхүү ажлын тендерт “Ойгон нуур энерги” компани шалгарч гүйцэтгэгчээр ажиллаж байна. Нөөц дэд станц ашиглалтад орсноор ойрын 10 жилийн хугацаанд Баянхонгор аймгийн хувьд өсөн нэмэгдэх цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ найдвартай хангах боломж бүрдэх юм. Түүнчлэн ямар нэгэн гэмтэл саатлын үед цахилгаан тасалдах бэрхшээлгүй болно.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж