Fujitsu утасгүй цэнэглэгч бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Fujitsu утасгүй цэнэглэгч бүтээжээ

Японы Fujitsu Ltd компани гар утасны цэнэглэгчийг ямар нэг цахилгааны залгуурт залгахгүйгээр гар утсаа цэнэглэж болох шинэ технологи санаачилжээ. Fujitsu цаашид уг технологийг ашиглаж болох бүтээгдэхүүн, төхөөрөмж үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Салбартаа анхдагч энэхүү утасгүй цэнэглэгч 2012 оноос эхлэн дэлхийн зах зээлд нэвтрэх ажээ. Уг технологийг зөвхөн гар утас гэлтгүй зөөврийн компьютер, дижитал камер зэргийг ч цэнэглэхэд ашиглаж болох давуу талтай юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж