
намынхаа төв байр руу очиж эсэргүүцэл илэрхийлэхээр болжээ. Тэд тус
дүүргийн МАХН-ын хорооны дэд дарга Г.Бямбасүрэнг намаас хассан
шийдвэрийг МАХН-ын төв байгууллагаас гаргасныг эсэргүүцэж байгаа аж.
Одоогийн байдлаар 920 орчим хүн эсэргүүцлийн бичигт гарын үсэг зураад
буй ажээ.
Тэд намын анхан шатны байгууллагын үйл ажиллагаа, шийдвэрт хөндлөнгөөс
нөлөөлсөн хэмээн үзэж МАХН-ын Хяналтын хорооны дарга Б.Дондогийг
огцруулах шаардлагыг тавих юм байна. Мөн анхан шатны байгууллагын бие
даасан үйл ажиллагаанд нөлөөлөхгүй байхыг МАХН-ын төв байгууллагад
шаардах аж.
Д.ОЮУН