Eminem тэргүүн байраа алдлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Eminem тэргүүн байраа алдлаа

“iTunes” өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хувь борлогдсон сингл болон цомгуудыг танилцуулжээ. Шилдэг синглийн жагсаалтыг Bruno Mars тэргүүлж, сүүлийн хэдэн долоо хоног хаанчлалаа тогтоогоод байсан Katy Berry нэг байр ухарчээ. Харин Eminem "Lose Yourself" тавдугаарт жагссан бол Enrique Iglesias "I Like It" дуугаараа араас нь нэхэж явна. Enrique-гийн энэхүү синглийг мэргэжилтнүүд өндрөөр үнэлээд байгаа ба дараа долоо хоногийн жагсаалтад байр дээшилнэ хэмээн урьдчилан таамаглаад байна. Харин Usher, Kesha нар өөрсдийн шинэхэн уран бүтээлүүдээрээ шилдэг аравт багтаж чаджээ.
Цомгийн хувьд долоон долоо хоногийн турш нэгдүгээр байрт байсан Eminem-ын "Recovery" цомог мөн л тэргүүлэх байраа алдаж, хоёрдугаарт оржээ. Харин тэргүүлэгчийн байрыг Sara Bareilles шинэхэн цомгоороо эзэлсэн байна.

Сингл:
1. "Just the Way You Are," Bruno Mars
2. "Teenage Dream," Katy Perry
3. "Just a Dream," Nelly
4. "Dynamite," Taio Cruz
5. "Lose Yourself," Eminem
6. "I Like It," Enrique Iglesias
7. "DJ Got Us Fallin" In Love," Usher
8. "Club Can"t Handle Me (feat. David Guetta)(From "Step Up 3D")," Flo Rida
9. "Take It Off," Ke$ha
10. "Magic (feat. Rivers Cuomo)," B.o.B

Цомог:
1. "Kaleidoscope Heart," Sara Bareilles
2. "Recovery," Eminem
3. "Asylum," Disturbed
4. "Teenage Dream," Katy Perry
5. "Sigh No More," Mumford & Sons
6. "To All My Friends, Blood Makes the Blade Holy — The Atmosphere," Atmosphere
7. "Interpol," Interpol
8. "Audio Secrecy," Stone Sour
9. "Dark Is the Way, Light Is a Place," Anberlin
10. "Camp Rock 2: The Final Jam (Soundtrack from the Motion Picture)," Various Artists

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж