Нийслэлийн эмэгтэйчүүдийн байгууллагаас 2002 оноос эхлэн “Өрх гэр-ногоо” төслийг хэрэгжүүлж, нийслэлийн бага орлоготой, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг хамруулан хүнсний ногоо тариалах ажлыг эхлүүлжээ. Өнгөрсөн найман жилийн хугацаанд жил бүр хамрагдах хүний тоо, тариалах ногооны төрөл зүйл нэмэгдсээр өнөөдөр 300 гаруй хүнийг хамарч 19 төрлийн ногоо тариалаад байна. Сүүлийн хоёр жил уг төслийнхөн ХААН банктай хамтран ажиллажээ. Тэд энэ жилийн ургацын баяраа хийж дүүрэг бүрээс нэг шилдэг ногоочинг шалгарууллаа.
Д.Цэнд