Эйффелийн цамхагт бөмбөг тавьсан гэж утасджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Эйффелийн цамхагт бөмбөг тавьсан гэж утасджээ

Эйффелийн цамхагт бөмбөг байрлуулсан гэсэн утасны дуудлага хүлээн авсны дараа цамхаг сонирхон үзэж байсан зочид болон цамхгийн ойр орчимд амьдардаг иргэдийг яаралтай холдуулан байрлуулах арга хэмжээ авсан гэж өнгөрөгч мягмар гаригийн шөнө Парис хотын цагдаагийн газраас нотолсон байна.

Утасны дуудлага хүлээн авсны дараа орон нутгийн цагаар 20.20 цагаас эхлэн хүмүүсийг холдуулан байрлуулж эхэлсэн ажээ. Чухам ямар дуудлага хүлээн авснаа цагдаагийн газар тодруулаагүй боловч тусгай албаныхан цамхгийг яаралтай шалгаж эхэлсэн тухай мэдээлсэн байна.

Эйффелийн цамхаг нь францийн нийслэлийн сүлд тэмдэг бөгөөд хамгийн олон зочид сонирхон үздэг газар юм.
Нийт 2000 орчим хүнийг холдуулан байрлуулж, аюулгүйн хориотой бүс тогтоогдоод байгаа аж.

Францийн цагдаагийн газар хэрэг явдлыг нарийвчлан шалгаж эхэлсэн бөгөөд 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр АНУ-д болсон террорист үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй хэмээн болгоомжилж байгаа юм байна.
Францийн Сенат мягмар гаригт олон нийтийн газруудад лалын эмэгтэйчүүдийг гивлүүртэй явахыг хориглосон хуулийг эцэслэн баталсан юм. Үүнтэй холбогдуулан лалын радикал бүлэглэлүүдийн удирдагчид Франц улсын эсрэг заналхийлж эхэлсэн байна.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж