Placido Domingo оны хүнээр нэрлэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Placido Domingo оны хүнээр нэрлэгдэв

Латины дуу бичлэгийн академиас жил бүр зохион байгуулдаг Латин Грэммийн энэ жилийн "Оны хүн"-ээр Испанийн алдарт тенор Placido Domingo нэрлэгджээ. Латин Грэммийн албан ёсны ёслолын ажиллагаа ирэх арваннэгдүгээр сарын 10-нд Лас-Вегас хотноо болох ба уг ёслолын ажиллагаан дээр түүний шагналыг албан ёсоор гардуулах аж.

Оны хүний шагналыг тухайн хүний туулж өнгөрүүлсэн амьдрал, мэргэжлийн ур чадвар, тухайн салбартаа хийж бүтээсэн уран бүтээл, гаргасан амжилтыг нь үндэслэн олгодог аж.

Пласидо Доминго 1941 оны нэгдүгээр сарын 21-нд Мадридад тєржээ. Сарсуэл (Испанийн үндэсний хєгжимт жүжиг, хошин дуурь)-ийн жүжигчид болох эцэг, эхээрээ дуулахыг заалгаж, хожим нь гэр бүлээрээ Мексикт ирсний дараа Мехико хотын хєгжмийн их сургуульд элсчээ. Энэ сургуулийн захирал нь удирдаач Игорь Маркевич байлаа.

Мэргэжлийн түвшинд анх удаа 1961 онд Мексикийн Монтерре хотын тайзнаа гарч, Пуччинийн "Тоска" дуурийн Кавардоссын арийг дуулжээ. Энэ цагаас эхлээд зєвхєн дуурийн тєдийгүй, бүх хүрээнд үзэгч сонсогчдыг татаж чадсан байна.

Пласидо Доминго 1962 оны 11-р сарын 26-нд Донииегтийн "Лючия ди Ламмермур" дуурийн Эдгарын дүрийг Америкийн Форт-Уэрте хотын тайзнаа амилууллаа. Түүнтэй Францын нэрт дуучин эмэгтэй Лили Бонс хамтран дуулжээ. Тоглолтын дараа Лили Бонс түүнд: "Би хамгийн анх энэ дуурьт Жильитэй дуулсан, хамгийн сүүлд чамтай дууллаа. Энэ чамд аз жаргал авчирна" гэж хэлсэн байна.

Жильи-Италийн алдарт цээл хоолойтон, домогт бельканто (євєрмєц гойд дуудах дуурийн дуучны арга барил, дэг сургууль) дуучин байлаа. Лили Бонс түүнд аз жаргалыг үнэхээр авчирсан юм. Тэр цагаас хойш ер бусын гайхамшигт амжилтууд Домингог дагалдаж эхэлсэн байна. Түүнийг "Метрополитан-опера", "Ковент Гарден", Хамбург, Веронийн дуурийн театрууд алга нижигнүүлэн угтан авчээ. 1974 онд Доминго "Ла Скала" театрын бүрэлдхүүнд орж, ЗХУ-ын Их театр, Кремлийн ордны баганат танхимд Ленскийн арийг оросоор дуулжээ. Амжилтаар жигүүрлэсэн Доминго хэдэн арван сайн үйлсийн тоглолтонд гоцлол дуучнаар оролцжээ. 1980 онд Мексикт болсон газар хєдлєлтєнд єртєгсдєд туслах том тоглолт хийсэн байна. Тэр жилээ Венийн дуурийн театрт дуулахад нь тайзны хєшиг 52 удаа нээгдсэн байх юм. Лондоны Хатан хааны театрт тэр Жорданагын "Андре Шенье" дуурьт 1800 удаа тоглосныгоо тэмдэглэжээ. Энэ тэмдэглэлт тоглолтыг 2000 үзэгч бямба гаригийн үдшээс ням гаригиин єглєє болтол сууж үзсэн байна.

Доминго удирдаач болохоор оролдож, "Миний үзэсгэлэнт хатагтай" мюзиклд дуулж, кинонд ч (найруулагч Ф.Зефиреллийн "Травиата"-гийн Альфредийн дүрд, Ф.Розын "Кармен"-д Хозегийн дүрд) тоглоод авсан тєдийгүй "Миний амьдралын эхний 40 жил" намтрын номоо бичжээ. Сонгодгуудаас эхлээд ардын дуу хүртэл багтсан үлэмж их урын санд нь зєвхєн Дуурийн ари гэхэд л зуу гарсан ажээ. Тэр зуугаад дуурьт тоглохдоо нєр их хєдєлмєрч гэдгээ харуулсан юм.

"Намайг дэндүү єгєємєр, єєрийгєє ч, хоолойгоо ч хайрладаггүй гэж ярьцгаадаг. Би хэзээ ч зүгээр байж чаддаггүй. Үүнд л үзэгчид маань тэгж хандсан хэрэг. Тайзнаа гарахад хатуу шаардлагатай, ямар дүрд тоглохов түүнтэйгээ бүх л талаараа адилхан байх ёстой" гэж Доминго ярьж байлаа.

Пласидо Доминго, А.Холлендрын удирдлагаар 20 гаруй жил дэлхийн олон орноор аялан тоглолт хийжээ. Тэр дуурийн дуучныхаа ажлыг орхиогүй ч, баяр ёслолд зориулсан єєр олон тоглолтонд оролцдог байсан нь түүнд нэлээд орлого оруулдаг байсан сайн талтай байв. Доминго, ялангуяа Венад дуулах их дуртай байжээ. 1995 оны зун Вена хотын захиргааны ємнєх талбайд уламжлалт хєгжмийн наадмын нээлтэд дуулжээ. Энэ талбайд тэр 3 жил дараалан шинэ жилийн баярын "Венийн ёслол" гала-концертод гоцлол дуучнаар оролнож байсан аж. Японд олонтаа очиж байсан нь түүнд єндєр шагнал єгч байсантай нь холбоотой гэдэг. Үүнээс гадна Доминго багагүй хугацааг удирдаачийн ажил үйлст зориулсан юм.

Пласидо Доминго 1994 оноос Вашингтоны дуурийн дуучдын нэгэн хамтлагийн уран сайхны удирдаачаар ажилласан байна. Үйл ажиллагааныхаа цар хүрээгээр тэр Лучано Павароттитэй єрсєлдєж, залуу дуучдын олон улсын уралдааныг єєрийн нэрийн дор зохион байгуулдаг болжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж