Аж үйлдвэрийн цогцолборын зөвлөхүүдийг сонгон шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн цогцолборын зөвлөхүүдийг сонгон шалгаруулна

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо нь Монгол Улсад төлөвлөж буй аж үйлдвэрийн болон дэд бүтцийн төслүүд дээр зөвлөхүүдийн нэгдлийн саналуудыг хүлээн авах ажлыг эхлүүлжээ.  Зөвлөхүүдийн нэгдэл нь олон улсын хуулийн зөвлөх болон Монголын талын хуулийн зөвлөх компаниудаас бүрдсэн байх юм байна. Зөвлөхүүдийн нэгдэл нь Сайншанд  хотод баригдах төслийн зах зээлийн ерөнхий үндэслэл, эзэмшил ба хууль эрх зүйн бүтцийн загварыг боловсруулах юм. Мөн шаардлагатай гэж үзвэл нэгж үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажээ. Сонирхож буй талууд холбогдох  бичиг баримт болон хамтран ажиллах саналаа ҮХШХ-д өгөх учиртай юм. Сонгон шалгаруулалтад дэлхийн хэмжээнд ижил төстэй төслүүд дээр ажиллаж байсан туршлага, хэрэгжүүлэхээр төлөвлөж ижил төстэй төслүүд, Сайншандын аж үйлдвэрийн паркын ерөнхий төлөвлөгөө болон Монгол Улсын бүтээн байгуулалтын зорилтуудын талаарх ойлголт  зэргийг илүүтэй харгалзан үзэх юм байна. ҮХШХ-д өгөх  саналдаа  багийн гишүүн бүрийн дэлгэрэнгүй танилцуулга, олон улсын хуулийн компаниудтай хамтран ажиллаж буй байдал, дотоодын зөвлөх болон нэгдэлд багтсан зөвлөхүүдийн талаарх мэдээллүүдийг багтаан оруулах юм байна. Сонирхож буй талууд есдүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагийн дотор холбогдох мэдээллийг хүлээн  авах гэнэ.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж