МАСЗХ-ны дөрөвдүгээр их хурал эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

МАСЗХ-ны дөрөвдүгээр их хурал эхэлнэ

Монгол ардын хувьсгалт намын дэргэдэх Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны  дөрөвдүгээр их хурал өнөөдөр эхэлнэ. Дөрөвдүгээр их хуралд аймаг, дүүргээс тус бүр 15, нийт 500 гаруй төлөөлөгчид оролцохоор болжээ.

Чуулганаар холбооны үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх бөгөөд бүсийн чуулга уулзалтаас гаргасан таван зүйл саналын үр дүнгийн талаар хэлэлцэх ажээ. Үүнд, намын үзэл баримтлалыг шинэчлэх, чадвартай боловсон хүчинтэй болох, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг нам байх, иргэний байгууллагуудтай хамтарч ажиллах, намын дотоод асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэнд ил тод болгох, дотоод ардчиллыг хөгжүүлэх зэрэг санал, дүгнэлт багтсан байна.

Түүнчлэн энэ их хурлаар Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны шинэ ерөнхийлөгчийг сонгох юм. 

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж