Баруун бүсийнхэн цахилгааны алдагдлаа бууруулжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Баруун бүсийнхэн цахилгааны алдагдлаа бууруулжээ

Энэ оны эхний найман сард баруун бүсийн цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын хэмжээ 29.3 хувь болж өмнөх оны мөн үеэс 8.5 нэгжээр буурсан байна. Баруун бүсийн цахилгаан түгээх компаниуд болон Баян-Өлгийн Цахилгаан шугам сүлжээний газар цахилгаан түгээлтийн алдагдлыг өссөн дүнгээр өмнөх оны мөн үеэс тодорхой хэмжээгээр бууруулан ажиллажээ. Тухайлбал, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад "Увс ЦТС" ХХК 14.3 нэгжээр, "Ховд ЦТС" ХХК 4.6 нэгжээр, Баян-Өлгийн ЦШСГ 9.3 нэгжээр тус тус бууруулснаар  бүсийн хэмжээнд цахилгаан түгээлтийн нийт алдагдал буурсан байна.     Харин "Дорнод бүсийн эрчим хүчний систем" ТӨХК-ийн цахилгаан түгээлтийн алдагдлын хувь хэмжээ 9.7 хувь болж  өмнөх оны мөн үеэс 0.2 нэгжээр мөн ЭХЗГ-аас тогтоосон цахилгаан түгээлтийн алдагдлын хувь хэмжээг 0.5 нэгжээр хэтрүүлсэн байна. Мөн энэ хугацаанд "Даланзадгадын ДЦС" ТӨХК-ийн цахилгаан түгээлтийн алдагдлын хувь хэмжээг өмнөх мөн үеэс 4.6 нэгжээр хэтрүүлж, харин  манай газраас тогтоосон цахилгаан түгээлтийн алдаглын зорилтот түвшинг 0.3 нэгжээр бууруулсан байна.  

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж