“Toy Story”-гийн Blu-ray DVD гарна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

“Toy Story”-гийн Blu-ray DVD гарна

Хүүхэд багачуудын үзэх дуртай “Toy Story” хүүхэлдэйн кино тэрбум долларын ашиг олж, шуугиан тарьсан. Энэхүү гайхалтай киноны гурван ангийг нэгтгэн, Blu-ray DVD-гээр худалдаанд гаргахад бэлэн болжээ. “Toy Story”, “Toy Story 2”, “Toy Story 3” кинонууд багачуудын сонирхлыг татахуйц галт тэргэн хэлбэртэй тоглоомон хайрцганд савлагдан гарах аж.

Ирэх сарын 2-нд худалдаанд гарах энэхүү DVD 100 ам.долларын үнэтэй байх гэнэ.

Сонирхуулахад, “Toy Story”-гийн бяцхан баатрууд комик номын хуудаснаа дүрээ мөнхлөөд байгаа. Andy хүүгийн бяцхан тоглоомууд амилан шинэ, шинэ адал явдалтай учран, сонирхолтой үйл явдлууд дүүрэн өрнөх шинэ цуврал ном өнгөрсөн долоо хоногийн хамгийн их борлогдсон номоор шалгарсан байна.
Энэхүү номны бүх хуудас нь өнгөтөөр хэвлэгдсэн ба зарим баатруудыг дууриалган зурах боломжтой хийгдсэнээрээ онцлог болжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж