МАХН-ын эмэгтэйчүүд хуралдаа бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

МАХН-ын эмэгтэйчүүд хуралдаа бэлтгэж байна

МАХН-ын дэргэдэх Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбооны хурлыг түр
хойшлуулаад байгаа билээ. Түүний шалтгаан нь олон фракцийн төлөөлөл тус
холбооны тэргүүнд нэр дэвших сонирхолтойгоос болсон гэх эх сурвалжийн
мэдээ байна.

Одоогийн тэргүүн, УИХ-ын гишүүн асан Д.Алтайн оронд
нэр дэвшихээр нэлээд хэдэн эмэгтэйн нэр сонсогдож эхэлжээ. Тухайлбал,
МАХН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батболд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын,
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх “Мөнхийн үсэг” компанийн
захирал Б.Батцэцэгийн, хотын фракцийнхан Нийслэлийн Засаг даргын орлогч
Г.Цогзолмаагийн, МАХН-ын дарга асан эрхэм гишүүн С.Баяр Эрүүл мэндийн
дэд сайд Ц.Цолмонгийн нэрийг дэвшүүлэх сонирхолтой байгаа бол Д.Алтай
тэргүүн өөрийн орлогч С.Идэрмааг санал болгох бодолтой байгаа аж. Тэдний
дотроос хэний нэрийг дэвшүүлэх нь төвөгтэй асуудал болсон учраас
өнгөрсөн амралтын өдрүүдэд болох байсан хуралдааныг түр хойшлуулжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж