Ийм амархан байсым гэж үү?

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Ийм амархан байсым гэж үү?

Ийм
амархан хөрөх хайр байсым гэж үү? Энэ үерхлэлийг эхлүүлэхгүй байх ёстой
байсан юм. Тиймээ эхлүүлсэн буруутан нь би. Би л бүх юмыг балласан.
Гэхдээ чи л намайг гуйсан болохоос биш би гуйсан билүү. Үгүй гээд
эсэргүүцэж чадалгүй зөвшөөрсөндөө магадгүй би буруутай. Хэрвээ
зөвшөөрөөгүй байсан бол бид урьдын адил найзууд хэвээр байх байсан.
Гэтэл одоо бид найзууд ч биш хосууд ч биш. Зүгээр л зүс таних хүмүүс.
Хэсэгхэн ч гэсэн хугацаанд бидэнд сайхан дурсамжууд үлдсэн. Угаасаа бид
хоёр тохирохгүй хүмүүс байсан юм. Хоёр биендээ сайн байлаа ч учрах ёсгүй
хүмүүс гэж байдаг юм байна. Яагаад ийм байдын бэ?  Хамтдаа хөтлөлцөөд
алхаж байсан мөчүүд юу юм бэ? Түүний  хэлж байсан үгс бүхэн нь худлаа
байсан гэдэгт итгэж чадахгүй нь. Чамайг л , баяр баясгалантай  аз
жаргалтай байх миний хүсэл өөр хүсэх юм байхгүй гэж хэлж байсан нь
худлаа юм уу? Хүний сэтгэлээр ингэж тоглож болдог юм уу? Хэцүү үед
сэтгэл санаагаар туслах гэж найз залуу байдаг биш бил үү.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж