Нялх хүүхэд чинь бэртчих гээд байна уу?

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Нялх хүүхэд чинь бэртчих гээд байна уу?

Хүүхэдтэй болоход нэлээдгүй бэрхшээл танд үүснэ. Юм бүхэн нялх үрийн чинь хувьд таньж мэдэхгүй шинэ ертэнц л гэсэн үг. Тэд бол гэм зэмгүй  бяцхан шинжлэн судлагчид.  Тэд зүгээр л ямарвээ нэг юмыг барьж, хөдөлгөөд үзвэл юу болохыг  харах гэж байгаа нь тэр. Сурган  хүмүүжүүлэгчид  танд хүүхдийнхээ зугаатай туршилтыг зүгээр л ажигла эсвэл хатуухан үгүй гэж хэл. Харин зандарч тоглоомыг нь хураах хэрэггүй гэж зөвлөж байна. Хүүхдийн чинь хувьд өнхөрдөг, хөдөлдөг зүйлээс илүү сонирхолтой юм гэж үгүй. Гэвч тэд өөрсдийгөө санамсаргүй гэмтээх нь цөөнгүй. Танай гэр дайны талбар ч байж мэднэ. Ширээний өнцөг мөргөх, хуруугаа  хазах, хаалганы завсар хуруугаа хавчуулах нь энгийн л тохиолдлууд. Харин таны сүрчиг, санаандгүй газар тавьсан шавьжны хор ямар их аюултай болохыг та төсөөлж байн уу? Тиймээс та хүүхэдтэй болсон бол гэрээ хүүхдийн тоглоомын газар гэж  төсөөлөөд  энэ бүхнийг шинээр эмхлэх нь хамгийн зөв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж