
Татвар төлөх үйл явцыг хөнгөвчлөх ажлын явц, үр дүнг олон улсын байгууллага, элчин сайдын яамд болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад газар дээр нь танилцуулж, тэднийг мэдээллээр хангах зорилготой уулзалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо болон Татварын ерөнхий газар хамтран маргааш зохион байгуулах болжээ.
Уулзалт Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст болох юм байна.
Г.Дарь