Татварынхан уулзалт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Татварынхан уулзалт зохион байгуулна

Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Татварын ерөнхий газар “Татвар төлөх үйл явцыг хөнгөвчлөх” зорилгоор татварын тайланг цахим хэлбэрээр хүлээж авах болон татварын буцаан олголтын тусгай санг байгуулах чиглэлээр тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа юм байна.  Татвар төлөх үйл явцыг хөнгөвчлөх ажлын явц, үр дүнг олон улсын байгууллага, элчин сайдын яамд болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад газар дээр нь танилцуулах уулзалтыг тун удахгүй зохион байгуулах гэж байна. Уулзалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо зэрэг газрууд Татварын ерөнхий газартай хамтран зохион байгуулна.  Уулзалт маргааш 12.00 цагт Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст болох юм байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж