Дэлбэртэл архидна гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Дэлбэртэл архидна гэнэ

Ерөөсөө
л юм л бол дэлбэртэлээ хагарталаа архидах гэсэн хүмүүс. Архи байхгүй
бол уулзалт хүртэл утгаа алдах тийшээгээ хандаад байна. Үгүй ээ, архи
байхгүй бол юугаа ч ярих билээ!? ямар эмэгтэйчүүд шиг хов ярилтай биш.
Тэгээд архи уунгаа хов яридагаа өөрсдөө мартчихсан байгаа байхгүй юу. Ер
нь бол архины хов бол хов биш гэж байгаа шүү дээ. Тэр бол ерөөсөө л
даруулга. Даруулга юу ч байсан хамаагүй архинд хамсаатан болж буй тул
альваа нүгэл хилэнц нь өөршөөгдөн уучлагдана. За тэр ч яахав гол
яриандаа оръё байз. Залуучууд нь дэлбэртэл архидаад байхаар нөгөө
хоорондоо хов яриад байгаа эмэгтэйчүүдийг нь хэн эргүүлэх болж байна аа
айн!? Номын мөр хөөсөн нүдний шилтэнгүүд нь архи уухгүй ч гэсэн зүгээр л
уудаг газраар нь эргэлдэнэ гэж байхгүй. Тэгээд ч ноомой хүмүүс ямар
хүүхэн өдөөд яваад байх биш. Тийм болохоор тэд нар шаанзгүй болж байгаа
юм.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж