Хаа сайгүй цацагдаж, нийтийн дуу сонсдог хүн бүр дуулах дуртай болоод байгаа "Чи минь байгаа хойно" дуу клиптэй болжээ. Дуучин С.Жавхлан энэ дууныхаа клипэнд өөрөө тоглосон. Энгийн боловч аз жаргалтай гэр бүлийн өрхийн тэргүүний дүрд залуу гавъяат ичингүйрэн байж тоглосон байсан. Морь унасан монгол түмнээрээ бахархдаг. Би өөрөө ч гэр барьж, хөдөө амьдрахыг хүсэж байна гэж ярьдаг гавъяат клипэндээ хөдөө амьдрахаар шийдэж хотоос гараад явчихаж байгаа харагдсан. Жавхлан хэлсэн үгэндээ хүрч, хэзээ гэрт амьдрах бол гэж хэрэгт дуртай хүмүүс шивэр авир хийдэг. Тэгвэл тэрээр эхний удаад ямар ч гэсэн уран бүтээлдээ хөрслөг хөдөөний залуугийн дүрд тоглож, идэх дуртай гэж тамшаалдаг таван цулаа ханатлаа зооглож байсан. Ямартай ч дуучин С.Жавхлан давгүй жүжигчин гэдгээ харуулаад авлаа