“Центра гоулд” мөнгө нэхэмжлэхгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

“Центра гоулд” мөнгө нэхэмжлэхгүй

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэр  дөрөвдүгээр баг  Ноён- Уулд алт олборлох үйл ажиллагаа явуулдаг  “Пураам”-ын  техник хэрэгсэл рүү буудсан  “Онги” голын тэргүүн Ц.Мөнхбаяр нарын дөрвөн хүнээс тус компани 200 сая төгрөг нэхэмжилсэн бол тус өдөр мөн механик хэрэгсэл рүүгээ буудуулсан  “Центра гоулд” компанийнхан өнөөг хүртэл  хуулийн байгууллагад ч хандаагүй гэнэ. Энэ тухай “Онги гол” хөдөлгөөний  тэргүүн Ц.Мөнхбаяраас тодруулахад “ Яагаад чимээгүй байгааг өөрсдөөс нь асуу” гэсэн хариулт өгсөн. Зарим эх сурвалжийн мэдээллээр хөдөлгөөнийнхөн тус компаниас өмнө нь мөнгө нэхэмжлсэн гэх мэдээлэл ч бий.
                                                                                                                           Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж