
Айдсаасаа болоод тэдгээр хүмүүс амьдралдаа маш олон бэрхшээлтэй тулгардаг. Хэрэв тэд айдсаасаа салж чадвал алхам бүртээ саад бэрхшээлтэй учрахгүй болно. Гэвч хүмүүс айдсаасаа салж чаддаггүй. Та өндрөөс айдаггүй бол онгоцоор нисэхдээ санаа зовохгүй, цахилгаан шатаар ганцаар явахдаа сандрахгүй шүү дээ. Айдас чинь таны амьдралыг төвөгтэй болгож байгаа бол айдсаа ялах хэрэгтэй.
Хүмүүс ихэвчлэн хүүхэд насандаа өндрөөс айдаг байснаа яваандаа зүгээр болдог бол зарим нь насан туршдаа энэ айдсаасаа салж чаддаггүй. Тэдний энэ айдас тодорхой орчин нөхцөлд бий болдог.
Айдсаа ялан дийлэх энгийн арга бол айдастайгаа нүүр тулах. Түүнээс гадна мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авч, сэтгэл заслын аргаар айдсаас салдаг байна.