Засгийн газрын ээлжит хуралдаан болно | News.MN

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр 10.00 цагаас эхэлж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг авч хэлэлцэхээр болоод байна. Тодруулбал, Төрийн албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай, Нийгмийн халамжийн тэтгэвэр, нөхцөлт мөнгөн тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай, Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Тэтгэмж, мөнгөн тусламжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай зэрэг багц асуудлыг авч хэлэлцэх юм. Энэ асуудлыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди танилцуулах ажээ. Мөн тус хуралдаанаар УИХ-ын гишүүн    Ц.Баярсайхан , Н.Энхболд   нарын   санаачлан боловсруулсан Зээлийн батлан даалтын сангийн тухай, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай болон Хадгаламж   зээлийн хоршооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд өгөх Засгийн газрын санал,дүгнэлтийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Ц.Баярсайхан, С.Бямбацогт, Д.Балдан-Очир нарын санаачлан боловсруулсан Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Эрүүгийн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Шүүхийн тухай хууль, Онц байдлын тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдэд өгөх Засгийн газрын санал, дүгнэлтийн төслийг тус бүр авч хэлэлцэх юм байна. Түүнчлэн нууц асуудал ч багтжээ.

Г.Дарь 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж