Хүүхэмсэг залуу Lee Min Ho

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Хүүхэмсэг залуу Lee Min Ho

Өмнөд Солонгосын залуу жүжигчин Lee Min Ho-гийн фэнүүдэд дуулгах таатай мэдээ байна. “Boys over Flowers” киноны Gu Jun Pyo-гийн дүрээр Монголчуудын танил болсон жүжигчин Lee Min Ho ээлжит шинэ киноны дүрээ авчээ. Тэрбээр энэ удаад хүүхэмсэг залуугийн дүрийг бүтээх бөгөөд “City Hunter” хэмээх олон ангит уран сайхны кинонд тоглохоор болсон байна.

Энэ киног Японы зохиолч Tsukasa Hojo-гийн “City Hunter” мангагаас сэдэвлэн хийж байгаа юм. Тус манга нь 1985 онд анх Японд гарч байсан аж. Киноны гол дүрд Lee Min Ho тоглох бөгөөд түүнтэй хамт ямар бүсгүй хамтран тоглох нь тодорхойгүй байгаа аж. Киноны найруулагчаар Jin Hyuk ажиллаж байгаа юм.  Кино ирэх жил Өмнөд Солонгосын SBS телевизээр гарах аж.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж