
Сүүлийн жилүүдэд манай урлагийнхан гоо сайхны мэс засал хийлгэн, өөрсдийгөө янз бүрээр өөрчлөх болсон. Харин загварын ертөнцийн хувьд мэргэжлийн онцлогоосоо болоод гоо сайхны мэс засалд орох нь элбэгшсэн гэж хэлж болно. Хурц төрхтэй топ модель Г.Уранцэцэгийн хувьд ч гэсэн өөрийгөө өөрчилж, шинэ дүр төрхтэй болсон юм. Загварын тайзнаа жинхэнэ мэргэжлийнх байж чаддаг, эрхэмсэг энэ бүсгүй гадаад төрхөндөө тийм ч сэтгэл хангалуун байгаагүй бололтой. Өнгөрсөн наймдугаар сард Өмнөд Солонгос улсыг зорин нүүрэндээ иж бүрэн гоо сайхны мэс засал хийлгэсэн тэрбээр олны өмнө ил гарав. Тэрбээр шинэ дүр төрхтэйгээрээ өнгөрсөн баасан гаригт болсон “Betty Barclay” брэндийн дэлгүүрийн загварын шоунд оролцож, тайзнаа энэ жилийн намар, өвлийн шинэ загваруудыг танилцуулсан юм. Г.Урнаа өөрийн шинэ дүр төрхдөө тун чиг сэтгэл хангалуун байгаа гэсэн шүү.
А.Сүндэр