Загвар өмсөгчид манекан болов

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Загвар өмсөгчид манекан болов

Монголд анх удаа мэргэжлийн загвар өмсөгчид манекан боллоо.  Гоёо брэнд  2010-2011 оны намар, өвлийн шинэ коллекцийнхоо нээлтэнд зориулж олон сонирхолтой зүйлүүд сэдсний нэг нь амьд манеканы арга хэмжээ байлаа. Энэ үеэр  Гоёо брэндийн нүүр царай болсон Киви хамтлагийнхан худалдан авагчдад өөрсдийн гарын үсэг бүхий шинэ коллекцийн каталогийг саяхан худалдаанд гарсан “Бидний дурлал”  цомгийн хамт дурсгаж байсан бол “Cashmere KIDS” брэндийн шинэ дүр төрх 2 настай бяцхан хүү  Хасар хүрэлцэн ирсэн олныг баясгав. Та бүхэндээ сонирхолтой арга хэмжээний зургууд болон Гоёо брэндийн намар өвлийн шинэ коллекцийн загваруудыг танилцуулж байна.

Зургийн цомгийг энд дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж