iPod Nano-г бугуйн цаг болгон ашиглаж болно

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

iPod Nano-г бугуйн цаг болгон ашиглаж болно

Олон хит бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдгээрээ алдартай Apple компани саяхан iPod Nano-гийн шинэчилсэн хувилбарыг танилцуулсан билээ. Олны таашаалд ихээхэн нийцэж буй iPod Nano дижитал хөгжим тоглуулагчийг iLoveHandles-ын ачаар гартаа бугуйн цаг болгон ашиглах боломжтой болжээ. iLoveHandles-ын Rock Band нэртэй арьсан бугуйн цагны оосор нь iPod Nano-г дээд хэсэгт нь суурилуулж болох тусгай суурьтай гэнэ. iPod Nano-гоо бугуйндаа зүүгээд хөгжим сонсохыг хүссэн хүмүүс Rock Band оосрыг 19.95 ам.доллараар худалдан авч болох ажээ.

Харин iPod Nano-гийн тухайд мэдрэгчтэй дэлгэц бүхий өхөөрдөм жижиг хөгжим тоглуулагч юм. Өмнөх загвартай харьцуулахад, 46 хувиар жижиг, мөн 42 хувиар хөнгөн бөгөөд баттерейны хүчин чадал 24 цаг ажээ. Үнийн хувьд 8GB багтаамжтай нь 149 ам.доллар, 16GB багтаамжтай нь 179 ам.доллар юм байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж