Bluetooth технологийн талаар | News.MN

Bluetooth технологийн талаар

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Bluetooth технологийн талаар

Энэхүү Bluetooth технологи нь утасгүй холболтын технологи бөгөөд орчин үеийн хамгийн өргөн тархсан технологи юм. Бидний хамгийн өргөн хэрэглэдэг гар утас энэхүү технологиор зураг, дуу, дүрс гэх мэт дурын файлыг дамжуулах боломжтойгоос гадна гар утсыг хооронд нь холбож тоглоом тоглох боломжтой байдаг.

Дээрх цэнхэр логог харвал та Bluetooth холболтыг дэмждэг төхөөрөмж байна гэж ойлгож болно. Дан ганц гар утас биш, чихэвч, компьютерын гар, хулгана, зургийн аппарат, видео камер, ер нь орчин үеийн ихэнх төхөөрөмжүүд энэхүү технологийг ашиглан хоорондоо холбогдох боложтой байдаг. Мөн заавал гар утсыг гар утастай, зургийн аппаратыг зургийн аппараттай холбох албагүй, зургийн аппаратыг гар утастай, гар утсыг принтертэй, гар утсыг компьютертай, комьютерыг комьютертай, чихэвчийг гар утастай эсвэл комюьтер гээд төрөл бүрийн төхөөрөмжүүдийг хооронд нь холбох боломжтой. Нэг ёсондоо утасгүйгээр төхөөрөмж холбох хамгийн өргөн дэлгэрсэн технологи юм.

Энэхүү технологийг ашиглахад маш энгийн, холбох гэж буй хоёр төхөөрөмжийн Bluetooth-ийг идэвхжүүлэх буюу асаагаад төхөөрөмжөө сонгоод л холбох товч дараад холбогдоно. Жишээ нь, чихэвчний Bluetooth-ийг асаагаад гар утсаасаа тухайн чихэвчээ сонгоод connect дарна. Тэгээд л гар утастай чихэвч тань холбогдоно. Буцаагаад салгах бол гар утаснаасаа Bluetooth чихэвчээ сонгоод disconnect дарахад эсвэл чихэвчнийхээ Bluetooth-ийг унтраагаад гүйцээ.

Нэр болон логоны утга, учир

Bluetooth гэсэн үг нь Данийн “Blåtand” гэсэн үгийн англижсан хэлбэр бөгөөд Blåtand нь X зууны үеийн Данийн салангид овгуудыг нэг улс болгон нэгтгэсэн, Денмарк болон Норвегийн зарим хэсгийн захирагч Harald I хааны цол, чимэг байсан үг юм.  Bluetooth нь үүнтэй адил мэдээлэл харилцаа холбооний протоколуудыг нэгтгэж, нэг үндсэн стандарттай болгох үйлдлийг хийдэг.

Мөн blå нь орчин үеийн Скандинов хэлэнд цэнхэр гэж орчуулагддаг ч, викингчүүдийн эрин үед хар гэсэн утгийг илэрхийлдэг байжээ. Тиймээс хуучин Норвегийн Harald Blátönn–ын түүхэн зөв орчуулга нь Harald Bluetooth-с илүү Harald Blacktooth байж болох юм.

Bluetooth-ийн логог Германы Hagall болон Berkanan-н логог нэгтгэж гаргасан байдаг.

Ашиглалт

Bluetooth нь frequency-hopping spread spectrum, (давтамж тархах спектр) нэртэй радио технологийг ашигладаг.

Bluetooth нь дараах төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэллийг аюулгүй, найдвартай дамжуулах, холбогдох боломжоор хангадаг. Гар утас, суурин утас, notebook, PC, хэвлэгч, GPS, дижитал камер болон видео тоглоомын консол.

Bluetooth V4.0

2009 оны 12-р сарын 17-нд, Bluetooth SIG нь Bluetooth бага энерги зарцуулах 4.0 хувилбарийг гаргаж хэрэглэгчдийн хүртээл болгосон. Танил байсан Wibree болон Bluetooth ULP одоо хэрэглэгдэхээ болилоо. 2007 оны 6-р сарын 12-нд Nokia Bluetooth SIG нар Wibree-г Bluetooth-н онцлох шинжээр нэрлэж байсан билээ. Бага энерги зарцуулах Bluetooth технологи нь нэг жилийн хугацаатай баттерейн хамт бүтээгджээ.

www.tedy.mn

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж