Хакухо өнөөдөр Хомашотой барилдана

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Хакухо өнөөдөр Хомашотой барилдана

Японы мэргэжлийн сумо бөхийн нагоя башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан өнөөдөр болно. Макүүчи зиндаанд барилдаж буй манай бөхчүүд өнөөдрийн барилдаанд хэнтэй барилдахаар оноолт таарсныг танилцуулъя.

Хамгийн нэр хүндтэй гэгддэг зүүн жигүүрийг манлайлан барилдаж буй их аварга Хакухо М.Даваажаргал өнөөдөр зүүн жигүүрийн маэгаширагийн хоёрт эрэмбэлэгдсэн Хомашотой барилдах бол озэки Харумафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Ваканосатотой барилдахаар оноолт таарчээ. Түүнчлэн Токитэнкү А.Хүчитбаатар озэки Кайотой, комүсүби Какурюү М.Ананд сэкиваки Точиозантай тус тус барилдана. Манай бусад бөхчүүдийн тухайд Моконами Г.Базарсад Аминишикитэй, Коорюү Э.Мөнх-Оргил Котокасугатай, Тамаваши Б.Мөнх-Оргил Тосаноумитай тус тус барилдахаар оноолт таарчээ.

Мөн өнөөдрийн барилдаанд Кёкүтэнхо Н.Цэвэгням, Хакуба А.Өнөржаргал нар хоорондоо, Токүсэгава Б.Ганболд, Асасэкирюү Б.Дашням нар хоорондоо барилдах юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж