“Намрын төрх” үзэсгэлэн, яармаг нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

“Намрын төрх” үзэсгэлэн, яармаг нээгдэнэ

Дижитал хороолол “Аман хуур” хотхоны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 17-25-ны өдрүүдэд “Намрын төрх” үзэсгэлэн яармаг нээгдэх гэж байна.

Худалдан авагчийн бараа бүтээгдэхүүнийг нэг дороос өргөн сонголт хийж, чанар, загвар, үнийг харьцуулан сонгож, тухлаг орчинд үйлчлүүлэх шаардлагыг хангах үүднээс “Экспо 999” маркетинг, менежментийн группээс намрын сэрүүн өдрүүдэд ээлжит үзэсгэлэнгээ “Шилмэл, шилдэг хувцасыг эндээс” уриатайгаар бүх насныханд зориулсан намар, өвлийн хувцасны үзэсгэлэн худалдааг  зохион байгуулах гэж байна.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд байгууллагууд ноос, ноолууран бүтээгдэхүүн, бүх төрлийн брэндийн хувцас, савхи, савхин эдлэл, өвөл, намрын бэлэн хувцас, хүүхдийн бэлэн хувцас, өвөл, намрын гутал, малгай, ороолт, бээлий, спорт хувцас гэсэн төрлүүдээр бараа бүтээгдэхүүнээ дэлгэн, оролцох ажээ.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж