Хүүхэмсэг залуу Lee Min Ho | News.MN

Хүүхэмсэг залуу Lee Min Ho

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Хүүхэмсэг залуу Lee Min Ho

Өмнөд Солонгосын залуу жүжигчин Lee Min Ho-гийн фэнүүдэд дуулгах таатай
мэдээ байна. “Boys over Flowers” киноны Gu Jun Pyo-гийн дүрээр
Монголчуудын танил болсон жүжигчин Lee Min Ho ээлжит шинэ киноны дүрээ
авчээ. Тэрбээр энэ удаад хүүхэмсэг залуугийн дүрийг бүтээх бөгөөд “City
Hunter” хэмээх олон ангит уран сайхны кинонд тоглохоор болсон байна.

Энэ
киног Японы зохиолч Tsukasa Hojo-гийн “City Hunter” мангагаас сэдэвлэн
хийж байгаа юм. Тус манга нь 1985 онд анх Японд гарч байсан аж. Киноны
гол дүрд Lee Min Ho тоглох бөгөөд түүнтэй хамт ямар бүсгүй хамтран
тоглох нь тодорхойгүй байгаа аж. Киноны найруулагчаар Jin Hyuk ажиллаж
байгаа юм.  Кино ирэх жил Өмнөд Солонгосын SBS телевизээр гарах аж.

М.Дөл

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mj 2010-09-15 202.170.67.36

i love you kim hyun joong

Avatar

mj 2010-09-15 202.170.67.36

i love you lee min ho

Avatar

Зочин 2010-09-15 202.179.1.190

Үхсэн хойноо Хүүхэмсэг юмуу хүүхэн шиг юмуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж