Визний нөхцөлийг сайжруулахыг хичээнэ | News.MN

Визний нөхцөлийг сайжруулахыг хичээнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Визний нөхцөлийг сайжруулахыг хичээнэ

Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кидокоро Такүотой уулзаж ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн оны  гуравдугаар сард Япон улсаас Монгол Улсад суух 12 дахь онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдон ажиллаж  байгаа юм. Мөн Монгол Улсад анх Японы Элчин сайдын яамыг нээх ажилд оролцож байсан бөгөөд монголчуудтай эртнээс танил эрхэм юм. 

-Юуны өмнө монгол­чуудтай анх хэзээ, хэрхэн та­нилцаж байснаас ярилц­­лагаа эхлэмээр са­нагдлаа.

-1964 оны Токиогийн зуны Олимпийн наадамд Монголын шигшээ багийнхан  “Байгаль” нэртэй усан онгоцоор Японы “Ёокохама”  усан онгоцны зогсоолд ирэхэд угтаж авсан нь миний хамгийн  анхны Монгол Улстай харилцсан тохиолдол юм. Сонирхуулахад,  Монголын шигшээ багийн тамирчдын бүрэлдэхүүнд сумо­гийн их аварга Хакухогийн аав Ж.Мөнхбат байсныг санаж байна.  Дараа нь 1973 оны наймдугаар сард Япон улсын Элчин сайдын яамыг нээхээр Монголд анх ирсэн. Тухайн үед ганцхан Улаанбаатар зочид буудал  гадаад хүмүүст үйлчилдэг байлаа. Манай Элчин сайдын яам анх энэ зочид буудлын 501 тоот өрөөг түрээслээд 15 сарын хугацаанд  Элчин сайдын яамны ажлаа эхлүүлсэн. Тэр үед Францын элчин 324 тоотод ажилладаг байлаа.  Анх Элчин сайдын яам ажлаа эхэлж байхад монголчуудтай чөлөөтэй харилцах боломжгүй, тухайн үеийн нийгмийн амьдрал, дэглэм зэрэг ялгаатай байдлаас болоод хүнд хэцүү үе байсан. Монголд дипломат ажилтнуудад үйлчилдэг ганцхан дэлгүүр байдаг, олон газраар үйлчлүүлэх боломжгүй байлаа. Цор ганц дэлгүүрт нь шинэ бараа ирвэл бидэнд утсаар мэдэгддэг байлаа. Харин хотын гудамжинд нэг ч хог байдаггүй, цөөхөн  машинтай байсан. Улаанбаатар зочид буудлын өмнө гэхэд л хоёр машин л зогсч байдаг байлаа шүү дээ. Нэг нь зочид буудлын автобус, нөгөө нь манай Элчингийн машин байсан. Улаанбаатар хотын хаашаа ч явсан таван минутад хүрч болохоор. Нисэх онгоцны буудал хүрэхэд 10-15 минут зарцуулдаг байв даа. Одоо ямар байдалтай байгааг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз дээ.  Би машин барих их дуртай учраас хааяа амралтын өдрүүдэд хотоор  давхидаг. Даанч монгол жолооч нар замын хөдөлгөөнд соёлгүй оролцож,  өөр урсгалд орох, зогсч байгаа машин хооронд орох зэргээр хөдлөгөөний түгжрэл үүсгэж байгаа нь харагддаг юм    

-Японы Элчин сайдын яамыг нээсэн үеийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцвал сонирхолтой байх. Тухайлбал, хамгийн анх хийж байсан ажлууд, гэрээ хэлэлцээр гээд л… ?

-Анх соёлын асуудлаар гэрээ хэлэлцээр байгуулж, уг ажлын хийхээр нэг жилийн хугацаатай Монголд ирж ажиллаж байсан.  1974 оны есдүгээр сард гэрээний ажлыг эхлүүлж, эрдэмтэн , оюутан, соёлын ажилтныг сургахаар бэлтгэж, Япон талаас янз бүрийн сурталчилгааны үйл ажиллагаа явуулж эхэлсэн. МУИС-д Япон хэлний ангийг 1975 онд нээсэн нь их нөлөө үзүүлсэн гэж боддог. Хоёр улсын соёлын харилцаагаар Токиод болсон олон улсын экспо наадамд оролцохоор Монголын оролцогчид Москвагаар дамжин Токиод очдог байлаа. Дараа нь 1994 оноос Бээжингээр дамжин Улаанбаатар-Токио чиглэлд зорчдог болсон. Харин 1995 оноос Улаанбаатараас Токио, Осака чиглэлд шууд нислэг үйлдэх болсон нь хоёр улсын нөхөрлөл хамтын ажилагааны чухал алхам болсон.

-Японы Засгийн газ­рын санхүүжилтээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буйг бид мэднэ. Монголчуудын хувьд ч бүр зах зээлийн харил­цаанд шилжихээс өмнө л тухайн үед гуравдагч хэмээн нэрлэж байсан орнуудаас Япон л хамгийн их зээл тусламж үзүүлж байсан санагддаг юм?

-1989 онд Монгол Улс ардчилал зах зээлийн нийгэмд шилжиж эхэлсэн тэр үеэс Японы Засгийн газрын “Оёдио” нэртэй албан ёсны хөгжлийн тусламж үзүүлж эхэлсэн. Тодруулбал, IV цахилгаан станц, Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөдөлгөөнт утасны сүлжээ бий болгох зэргийг судалж, төсөл хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлсэн. 1994-1997 онд тусламж үзүү­лэх талаар судалгаа хийх үед дунд сургуулийн асуудал хүнд байгаа нь харагдаж байсан. Зарим сургууль гурван ээлжээр хичээллэж, сурагчид нэг ширээнд гурваараа сууж байв. Тиймээс дунд сургуулийн сурах орчинг сайжрулах хэрэгтэй гэж үзсэн. 1997 оны зургадугаар сараас эхлэн Японы Зас­гийн газрын буцалтгүй тусламжаар Монголд дунд сургуулийн барилга барих, засах, сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр болсон. 1999 оноос одоог хүртэл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотод 43 сургуулийг шинээр барьж, 513 анги танхимыг засч янзалсан. Одоогоор 12 сургуульд энэ төсөл, хөтөл­бөрийг хэрэгжүүлж байна. Энэ хугацаанд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 10 тэрбум 700 сая иений туслалцаа үзүүлээд байна.   

-“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийг монголчууд сайн мэднэ. Анх энэхүү хөтөлбөрийг эхлүүлж бай­сан талаар дурсвал?

-Би 1988 онд Японы Гадаад хэргийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагааны газарт тасгийн даргаар ажиллаж байсан. Тэр үед Японоос тухайн улс оронд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өмнө эдийн засаг, нийгмийн судалгаа шинжилгээг хийх, төсвийг батлахад 3-5 жилийг зарцуулдаг байсан нь хугацаа их шаардаг байв. Тиймээс цаг хугацааг богиносгох арга замыг хайж, Японд суугаа аль нэг орны Элчин сайдын яамнаас гаргасан хүсэлтийг долоо хоногт хэрэгжүүлэх боломжийг судалж эхэлсэн.  Ингээд боловсрол, эрүүл мэнд, цэвэр усны хангамж, дэд бүтцийг сайжруулах зэрэг 5-6 төрлийн төсөлд тусламж үзүүлбэл  тухайн улсын ард иргэдэд шууд нөлөөлөх юм байна гэж мэдэрсэн. Тиймээс бидэнд ирүүлсэн төсөл нь дээрх салбаруудад чиглэсэн үйл ажиллагаа явуулах бол долоо хоногийн дотор шийдвэрлэдэг болсон. Уг системийг 1989 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн. Анх энэ хөтөлбөр “Жижиг, дунд хэмжээний төсөл” нэртэй байсныг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” болгон өөрчилсөн.

-Монгол Улсад уг хөтөл­бөрийн дагуу хичнээн төгрөгийн санхүүжилт хийгээд байгаа вэ?

-Монгол Улсад одоог хүртэл  350 гаруй төсөлд 20 сая ам.долларын  санхүүгийн тусламж үзүүлээд байна. Сүү­лийн таван жилийн байдлаар боловсролын салбарт 56 хувь, эрүүл мэндийн салбарт 15 хувь,  усан хангамжийн төсөлд зургаан хувийг оруулаад байна. Үлдсэнийг нь дэд бүтцийг сайж­руулах зэрэг бусад төс­лүүдийг санхүүжүүлсэн. 1989 оноос хэрэгжүүлж эхэлсэн дээрх  төслүүдийн 180-190 хувь нь боловсролын салбартай холбоотой байгаа. Учир нь Японд боловсролын салбарыг дээгүүрт тооцдог.  

-Японы Засгийн газрын болон “Өвсний үндэс” хөтөлбөрөөр санхүүжилт хийдэг төслийн ажлын гүйцэтгэлд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Төсөл хөтөлбөрүүдээ ихэвч­­лэн орон нутагт хэ­рэг­жүүлдэг тул манай элчин­гээс хүн томилон төслийн биелэлтийг шалгадаг. Өн­­гөр­сөн онд Дорнод, Дорноговь, Хэнтий аймагт “Өвсний үндэс” хөтөлбөрийн шалгах багийнхантай хамт явж гүйцэтгэлтэй танилцсан. Энэ үеэр тухайн аймгийн Засаг захиргаа болон холбогдох албаныхан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд санхүүжилт хийж байдагт талархаж буйгаа илэрхийлж байсан нь бидний ажлын үр дүн юм даа гэж би бахархаж байсан.

Японы Засгийн газраас санхүүжүүлсэн буцалтгүй тус­ламжийн ажлыг гүйцэтгэхэд хамгийн сайн, хамгийн чанартай гэсэн шалгуурыг гол болгодог. Тухайлбал, Нарны замыг зургаан жилийн өмнө барьсан. Одоог хүртэл энэ зам нэг ч эвдрэл гэмтэлгүй байгаа нь бодит жишээ.  Хямдхан түүхий эд хэрэглэхгүй байх, ажлыг Японы талаас мэргэжилтнүүд ирж хийж гүйцэтгэх эсвэл Японы техник технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, арга барилыг нь ашиглах зэрэг шаардлага тавигддаг. Харин “Өвсний үндэс”-ийн хувьд ажлын гүйцэтгэл, чанарыг манай элчингийн ажилчид газар дээр нь очиж шалгадаг. Буруу хийж байвал зөвлөгөө өгөх, дахин янзлуулах зэргээр хяналт тавьдаг. Хамгийн гол нь хямд материал ашиглахгүй байхад онцгой анхаардаг. Үүнийг биелүүлээгүй то­хиолдолд ту­хайн сум дүүрэгт дахин төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхгүй байх талтай.  Төсөл хөтөлбөрүүдэд бүгдэд нь энэ л шардлагыг тавьдаг. Тухайн аймгаас дахин шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх саналаа ирүүлсэн ч өмнөх ажлаа дуусгаагүй байвал хүлээн авах боломжгүй. Учир нь япончууд дэг журмыг хатуу баримталж ажилладаг. Улсын, хувийн салбар ялгаагүй ажилдаа хатуу чанд шаардлага тавьж түүнийгээ биелүүлдэг ард түмэн.

-Цаашид төсөл хө­төл­бөрөө хэрхэн үргэлж­лүүлэх вэ?

-“Өвсний үндэс- хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн хүрээнд жилдээ 100 мянган ам.долларын санхүүжилтыг нийслэл, дүүрэг, 21 аймагт хуваарилдаг. Гэвч хөдөөнөөс Улаанбаатарыг зорих  иргэдийн тоо нэмэгдсээр байгаа тул нийслэлд хэрэгжүүлэх төслийн тоог нэмэх талаар ярилцаж байна.

1995 оны нэгдүгээр сард Японы Кобэ мужид газар хөдлөлт болж, маш их хохирол амссан. Энэ үед монголчууд хамгийн түрүүнд тусламжийн гараа сунгаж ноолууран хөнжил, бээлий зэргийг тусламж болгон өгч байлаа. Мөн 2004 оны аравдугаар сард Нийгата мужид газар хөдлөлт болоход өмнө нь төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан IV цахилгаан станц болон “Автобус”  компанийн хамт олон хандивын тоглолт зохион байгуулж  олсон орлого болон өөрсдийн цалингаа  хандивлаж байсан. Үүнд бид маш их баярлаж байсан. Энэ бүх сэтгэлийн дэм өгсөн алхмууд нь хоёр улсын харилцаа болон тусламж дэмжлэг үзүүлэхэд түлхэц өгсөн гэж болно.

-Хоёр улсын харилцаа болон иж бүрэн түнш­лэлийн гэрээ өнөөдөр ямар шатанд байна гэж та дүгнэх вэ?

-1973, 1994 онтой харь­цуулахад одоогийн харилцаа маш сайн байгаа. Хоёр орны иж бүрэн түншлэлийн гэрээ  улс төр, эдийн засаг, боловсрол, соёлын харилцааны хүрээнд хэрэгжиж байна. Гэхдээ бүрэн төгс хэрэгжүүлэхийн тулд техник технологийн салбарт хамтран ажиллах нь чухал. Мөн дэлхий даяар Монгол Улсын байгалийн нөөц болох уул, уурхайн салбарт анхаарлаа хандуулж байна. Бид ч мөн адил хамтран ажиллахад анхаарна.

-Японоос Монгол руу зорчиход визгүй. Үүн шиг  Монголоос Япон руу зорчих визний асуудлыг хөнгөлөлтэйгээр шийд­вэрлэх боломж хэр байна?

-Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Япон улсаас Монгол Улсад богино хугацаагаар зорчих жуулчид визгүй ирэх болсон. Ингэснээр Японоос ирэх жуулчдын тоо 30-40 хувиар нэмэгдсэн.  Уг нь Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бий. Даанч жуулчны улирал нь богинохон 6-8 дугаар сард л идэвхитэй байдаг. Энэ талаар судалж зургаан сарын хугацаанд жуулчин хүлээн авах боломжийг судалвал ирэх жуулчдын тоо буурахгүй  гэж боддог. Монголоос Япон руу зорчих иргэдийн визний шалгуурыг хөнгөвчлөхийг хүсч байгааг мэдэж байгаа. Гэвч Монголын талаас шийдвэрлэх асуудлууд бий. Нэгд, Монголд энгийн гадаад паспорт, дипломат паспорт зэргийг маш олон хүн эзэмшдэг. Үүнд өндөр шалгуур тавих хэрэгтэй.  Хоёрт, Японд очоод хугацаа хэтрүүлэн хууль бусаар  амьдарч байгаа монголчууд цөөнгүй байгаа нь  визгүй зорчих асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл уч­руулж байна. Гэхдээ би Монгол Улсад суугаа Элчин сайд байх хугацаандаа визний асуудлыг шийдвэрлэхийн тулд хичээх болно.

-Японы талаас Монгол судлалыг түүх дурсгал, соёлын өв зэрэг олон талаар хөгжүүлж буй олон баримтыг дурьдаж болно. Монгол гэр барих тухай ном хүртэл гаргасан байдаг. Тэгвэл Монголын талаас Япон судлал хэрхэн хөгжиж байгаа вэ?

-Манай улс Монгол судлалыг сайн хөгжүүлж байгаа. Харин хоёр улсын эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд сал­бар тус бүрээрээ судал­гааны ажлаа сайжруулбал Япон судлалын хөгжил түр­гэснэ. Гэхдээ миний бод­лоор монголчууд япон хэлийг хурдан сурдаг, японд суралцах оюутнууд, зорчих иргэд ч нэмэгдэж байгаагаас харахад Япон судлал бидний Монгол судлалаас илүү гарч чадна гэдэгт итгэж байна.

П.Нарандэлгэр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Gadaadiin hurungu oruulalt Japan l hiij bna. 2010-09-15 83.1.126.66

Mongol ulsad gadaadiin hurungu oruulaltiig hamgiin chanartai hamgiin unench hamgiin hurteeltei hiij baigaa oron bol Japan uls gedeg ni 1990-onoos hoish buren tanigdalaaChina bol Mongol ulsad hurungu oruulj baigaa ner zuuj Mongol ulsiin hurungu soeliin dursgalt zuiliig hulgailj deeremdej buh huuli bus uildeliig bugdiig ni hiij bainaMongoliin ard tumnii tsaashidiin unench and 3-gch hursh uls bolon Japan ulsiin ard tumen mun gedegiig amidral tsag hugtsaa haruulsaar bainaZovoh tsagt nuhuriin chanar tanigdaj aygnii hariu udurtuu agtnii hariu jildee gedeg saihan ugiig bilegsheej Mongol Japan uls yamar ch nuhtsuld hariltsan bie biedee tusalj demjij baihiin ulziitei eruuliig husieMongoloos surah yum Japanuudad ih bi Japanaas surah yum Mongold ih biiSain uils delgereh boltugai

Avatar

Зочин 2010-09-15 220.98.134.126

Yapond bol zarim gadaadiin humuus buleg bolj mashin hulgailj zarna Har tamhi zardag tom gadaadiin bulegleluud geed l aimar tom tom herguud zunduu gardag Manaih hajuud ni yu ch bishee Hugjsun ornuudad bas zovlon zunduu bainaa

Avatar

Зочин 2010-09-15 220.98.134.126

Yapond harlah gadaaduud ni ihdeed ih hetsuu baidag yum shig bainlee

Avatar

Зочин 2010-09-15 182.160.13.0

Ed naraas visa guigaad baihadaa yaadgiin yamarch baidlaar orson gargadguil yum shdee omno zondool yavj bailaa ene ovgoniig irsenees hoish visa yoroosoo garahaa boliconShal hudalch n**** baigaa yum Tend ochij haraldag mongol gej yu baisiin ochij ochij muu japand ochij harlaad baihdaa yaadgiin

Avatar

Mongolian 2010-09-15 210.143.35.15

za daa yr dun gartal dor hayaj 5 jil gesen yg Yaponuud shiid gargah gej uddag humuus dooo

Avatar

Japan sucks 2010-09-15 89.77.41.241

Одоо Япон явж яах юм бэ хэхэ Тэр арал удахгүй живчих ч юм бил үү Цунами ихтэй газар дааМонгол хөгжиж байхад Монголоос явах хэн байгаам

Avatar

Зочин 2010-09-15 110.0.90.39

demii vizgvi boloh bvgd ypon yvchihna mongolchuud mongoldool bai
tegeed ch ternii hor urshig garna demii
zvgeer urilgatai hvniig 6 sar maraar bailgah ch yumuu tiim l arga hemjee av ok

Avatar

人作りを優先して欲しい 2010-09-15 202.170.82.4

城所大使様のインタビューにはモンゴル人が特に視野にいれるべき点がたくさんあります。

一方、モンゴル人は「ジーユー」のみを主張して段々乱暴性が増している。日本政府の援助・協力政策は国作りの集中しているが先ず成熟した社会人作りに集中的に取り組んで欲しい。しないとモンゴるの元からの姿勢である乱暴性が「乱暴資本主義」と足揃って走ってしまう。結局、民族として生き残れなくなる。

Avatar

уншигч 2010-09-15 202.170.85.8

Элчин сайд Такүо сан Визний нөхцөл сайжруулна гэдгийг уншигч би сайн ойлгохгүй байна одоо муу байгаа юм уу Муу байгаа учраас сайжруулна гээд байх шиг байна чухам юу нь муу байгаа юм бэ Үнэхээр тийм муу байгааг Та мэдэж л байгаа юм бол нэн даруй сайжруулж болдоггүй юм уу Заавал удаан хугацааны турш сайжруулах хэрэгтэй байдаг юм болов уу

Avatar

Guest 2010-09-15 210.143.35.17

Yaj visa-gyi baij boloh yum be Bodood yz l dee Visa-gyi bolgohod sariin dotor 100 000 MGL ochood harlana sh dee Oilgomjtoi sh dee Harin zygeer urilga ene ter-d byrdyyleh materialiig tsooryyleh ene ter gesen yumnuud bol hiih heregtei sh dee

Avatar

Зочин 2010-09-15 202.179.1.159

Adilhan hariltsan visgui baij boldogguil yum baihdaa Visgui bolloo geed 2 say bugd ochihguin todorhoi shuudee Manaih yamar Hujaa ene ter shig ter bum huntei bish

Avatar

zochin 2010-09-15 202.126.92.6

sain bna u tanai saitiig bainga unshih durtai baidag Shine shuurhai bolood l ter baih Harin ene ysriltslaga tuuhen utga aguulgaar undur sain yariltslaga boljee gej bodogdoj bna Tanai hamt olond ajliin undur amjilt husie

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж