Тавантолгойн оролцогчдыг УИХ-д танилцуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Тавантолгойн оролцогчдыг УИХ-д танилцуулна

Засгийн газраас чиглэл өгсний дагуу энэ хаврын чуулганы хуралдаанд ажлын явц оролцогч талуудыг танилцуулах ёстой. Тиймээс өмнө уг ордод хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлэгч талуудтай уулзаж, Засгийн газрын чиглэлийг танилцуулж байгаа. Монгол Улсын Засгийн газар,  Эрдэнэс баялаг эрчим хүчний яам,  “Эрдэнэс МГЛ” хамтран байгуулсан ажлын хэсгийнхэн энэ гуравдугаар сараас өмнө тендерт оролцохоор саналаа илэрхийлсэн 11 консорциумынхантай уулзсан. Саналаа илэрхийлсэн бүх сонирхогчидтой уулзаж чиглэлийг танилцууллаа гэж албаны эх сурвалж мэдээллээ. Тэд эцсийн хариугаа хэлсний дараа саналуудыг багцлан УИХ –д танилцуулах юм.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Тавантолгойн одоо төрд байгаа лицензийг хэвээр нь хадгалан, хөрөнгө оруулагчидтай зөвхөн олборлолтынхоо хэмжээгээр төлбөрөө төлөх, оператор компани маягаар ажиллуулах чиглэл өгсөн. Гэхдээ одоогоор оролцогчид ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй, оператор компаниар оролцох эсэхээ жич шийдэхээр байгаа гэв.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж