Эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

Ємнєговь аймгийн эрvvл мэндийн газар, Цогтцэций сумын хvн эмнэлэг, Засаг даргын тамгын газар хамтран энэ сарын 4-9-нд эрүүл мэндийн үзлэг оношлогоо, зөвлөлгөөн зохион байгууллаа. Улсын Клиникийн тєв эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн тєв эмнэлэг, Эх нялхас эрдэм шинжилгээний тєв, Халдварт євчин судлалын vндэсний тєвийн дотор, зvрх судас, мэдрэл, эмэгтэйчvvд, ЭХО, сэхээн амьдруулах яаралтай тусламжийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнvvд Цогтцэций сумын иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоогоор үйлчилсэн байна. Энэхүү таван хоногийн хугацаанд Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд, Манлай, Цогт-Овоо сумдын давхардсан тоогоор нийт 1500 гаруй иргэн нарийн мэргэжлийн эмч нарын vзлэг, оношилгоонд хамрагдаж, зєвлєгєє авсан байна. Vзлэгт хамрагдсан нийт 40 иргэнээс сэтгэл ханамжийн судалгаа авахад 92.5 хувь нь нарийн мэргэжлийн эмч нарын vзлэг, шинжилгээнд сэтгэл хангалуун гэж vнэлсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж