Төрийн албан хаагчид хадланд гарлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчид хадланд гарлаа

Аймгийн Засаг даргын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор энэ сарын 7-8-нд “Хадлан-2010” арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Засаг даргын тамгын газрын  хөгжлийн бодлогын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Байгаль орчны газар, Ус, цаг уур орчны шинжилгээний газар, Оношилгооны төв зэрэг байгууллагын 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцож, нийт 3,5 тонн өвс бэлтгэлээ. “Хадлан – 2010” арга хэмжээ зохион байгуулснаар өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, ажлын уялдаа холбоог сайжруулах, бусад албан байгууллагыг хадлан хадах, өвс бэлтгэх арга хэмжээнд идэвхитэй оролцуулахыг уриалсан хэрэг боллоо гэж энэ үеэр Засаг дарга П.Ганхуяг онцолж байв.

 
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж