Газар хөдлөлтийн эрчим

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Газар хөдлөлтийн эрчим


Тухайн цэгт үйлчлэх цар хэмжээ ба сүйрлийн чанарын үзүүлэлт. Баллаар хэмжигдэн субъективээр эрчимийн олон тооны шаталбарын нэгээр тодорхойлогдоно. Жишээлбэл, Оросод өнгөрсөн зууны дундуур тогтоосон эрчимын 12 баллын (MSK-64) шаталбараар хэмжигддэг.

1 балл-Мэдрэгдэхгүй, зөвхөн төхөөрөмжинд бичигдэнэ.
2 балл-Маш сулхан чичирхийлэлт. Сейсмогийн багажаар бүртгэгддэг_ Байшингийн дээд давхарт бүрэн тайван байдалд байгаа зарим хүмүүс болон маш мэдрэмжтэй амьтад л түүнийг мэдэрнэ.

3 балл
-Сулхан газар хөдлөлт. Зарим барилгын дотор ачааны машин өнгөрөхд үүсэх долгион шигээр анзаарагддаг.

4 балл
– Харьцангуй сул газар хөдлөлт. Эд зүйлийн чичирхийлэх, хаалга, ханын доргион чихралтаар мэдэгдэнэ. Байрны дотор хүмүүст сайн мэдэгдэнэ.

5 балл
-Гайгүй хүчтэй газар хөдлөлт. Байрны дотор бүгдэд, гадаа ихэнх хүмүүст мэдрэгдэнэ. Байшин байрлга чичирч, гэрийн таилга ганхана. Цагийн савлуур зогсоно. Цонхны шил, байрны хана цуурдаг. Унтаж байгаа хүмүүс сэрж, гадаа бүгдэд мэдэгдэнэ. Нарийн модны мөчир ганхаж хаалга савагдана.

6 балл
-Хүчтэй газар хөдлөлт. Бүгдэд мэдрэгдэнэ. Ихэнх хүмүүс гудамжинд гүйн гардаг. Өлгөөтэй зураг унаж, ханын шавардлын хэсгээс унадаг.

7 балл
-Маш хүчтэй газар хөдлөлт. Чулуун байшингийн хананд цууралт гарна. Сейсмогийн эсрэг хамгаалалттай буюу модон ба сүлжмэл байр сууц гэмтэлгүй үлдэнэ.

8 балл
-Сүйрэлтэй газар хөдлөлт. Уулын огцом энгэр, нойтон хөрсөнд хагаралт гарна. Хөшөө дурсгалууд байрнаасаа ганхаж унана. Байр сууцны эвдрэл нуралт маш их.

9 балл
– Сүйрүүлэх газар хөдлөлт. Чулуун байрнуудын ихэнх нуран гэмтэнэ. Хуучин модон байшингууд хазайж гажина.

10 балл-Сөнөөх газар хөдлөлт. Газрын хагаралт зарим газарт метрийн өргөнтэй. Уулын налуугаас хөрс нүүж, чулуу бууна. Чулуун байшингууд нурж, төмөр замын рельс тахийж мурийна.

11 балл
-Гамшгийн газар хөдлөлт. Газрын хагаралт маш их. Хөрсний нүүлт газар сайгүй. Чулуун байшингууд бараг бүгд нурна. Төмөр зам бүрэн эвдэрнэ.

12 балл– Аймшигт гамшиг. Газрын гадаргын маш хүчтэй өөрчлөлт. Газар цууралт энд тэндгүй. Хүрхрээ үүсч голын гольдирол өөрчлөгдөн, нуур цөөрөм шинээр үүснэ. Энэ газар хөдлөлтийг ямар ч байгууламж даан гарахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж