Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болов

Төвийн бүсийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Дархан хотод  тав дахь удаагаа зохион байгууллаа. Тус чуулга уулзалтыг Гадаад харилцааны яам, Гадаадын хөрөнгө оруулалтын газар, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хороо, Бүсийн зөвлөлүүд, Аймгуудын Засаг даргын Тамгын газрууд хамтран зохион байгуулсан байна. Төвийн бүсийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагчдын төлөөллүүд оролцохоос гадна АНУ, Англи, БНСУ, Япон, ОХУ, Унгар, Австри, БНХАУ, Сингапур зэрэг гадаадын болон дотоодын 209 албаны төлөөлөл оролцжээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга нар орон нутаг, бүсийн хөгжлийн чиг хандлага,  нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, түүний хөгжилд гадаадын хөрөнгө оруулалтын гүйцэтгэх үүрэг, боломжын тухай илтгэлүүд тавихаас гадна хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэр, уул уурхай, цаашдын хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

 Б.Урантуяа

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж