Росс Браун: Mercedes “Формула-1”-ийн тэргүүлэгчдийн эгнээнд хүрэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Росс Браун: Mercedes “Формула-1”-ийн тэргүүлэгчдийн эгнээнд хүрэхгүй байна

Мото спортын “Формула-1” ангиллын “Mercedes” багийн эзэн Росс Браун өөрийнхөө багийг сул, тэргүүн эгнээнд гарахын тулд хэсэг хугацаа шаардлагатай байгаа талаар ярьжээ. Тус багт харьяалагдан уралдааны замд гарч буй Нико Росберг болон Михаэль Шумахер нар улирлын анхны гараа болох Бахрайны гран-при уралдаанд тав ба зургадугаар байрт орсон бөгөөд гараанд түрүүлсэн “Ferrari” багийн Фернандо Алонсогоос 40 секунд хоцорч, барианд орсон юм. “Бид хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй, лидерүүдтэй эн зэрэгцэхийн тулд хийх ажил байна гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Шаардлагатай шинэчлэл, өөрчлөлтийг хийж, сайжрахын тулд бид хөгжлийн төлөвлөгөө боловсруулаад байгаа” хэмээн ноён Браун ярьжээ. Тэрбээр мөн Mercedes-ийн уралдааны машин асуудалгүй, хүчирхэг байгаа, мөн хоёр жолоочийн ур чадварын тал дээр эргэлзээ байхгүй гэдгийг хэлсэн байна.

С.Шүр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж