Говь-Алтай аймгаас төрсөн алдартан гавьяатнууд

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Говь-Алтай аймгаас төрсөн алдартан гавьяатнууд

Дэлхийн болон эх орныхоо өргөн уудам хязгаар нутаг бүрт Алтайгаараа овоглосон олон арван хүмүүс улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт ажил хөдөлмөрөөрөө манлайлан эрхэлсэн ажилдаа амжилт, ахиц дэвшил гаргаж, нутаг орныхоо нэр хүндийг өндөрт өргөж яваагийн тодорхой жишээ бол манай аймгийн харъяат иргэдээс Улсын баатар 4, Ардын цолтон 12, Хөдөлмөрийн баатар 32, Төрийн шагналтан 21, Гавъяат цолтон 130, Шинжлэх ухааны академич 2, ШУ-ны болон боловсролын доктор 250 гаруй, генерал 16 төрж алдар нэрээ дуурсгаж байдаг билээ.

Мөн улс орны эдийн засгийн үндэс болсон мал аж ахуй, газар тариалангийн салбараас Улсын аврага малчин 100, Улсын сайн малчин 32, Улсын тэргүүний тариаланч 9, төрөн гарч улсын дээд амжилтуудыг тогтоосон бол Монгол түмний баяр эрийн гурван наадамд Алтайчууд эрт үеэс одтой сайхан наадацгааж Үндэсний бөхийн Улсын даян аврага -1, Улсын гарьд-1, Улсын заан-5, Улсын харцага-1, Улсын начин-19 төрж, Монгол хүний хийморийг сэргээсэн морин эрдэнийн уралдаанаар бишрэм амжилт гаргаж Улсын тод манлай уяач-1, Улсын манлай уяач-5, Улсын алдарт уяач-19 хүн тодорч, цэц мэргээ гайхуулсан эрхий мэргэн харваачаар 2 хүн шалгарч спортын бүхий л төрөлд олон арван мастерууд төрөн гарч арлын Японд хүртэл сумо бөхийн арслан болж Их Алтайнхаа нэрийг дуурсгаж байгаа Харүмафүжи нар  яах аргагүй бүгдээрээ Алтайн бахархал мөн.

Мэдээг бэлтгэсэн             Ц.Мөнхзаяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж