
Мөн улс орны эдийн засгийн үндэс болсон мал аж ахуй, газар тариалангийн салбараас Улсын аврага малчин 100, Улсын сайн малчин 32, Улсын тэргүүний тариаланч 9, төрөн гарч улсын дээд амжилтуудыг тогтоосон бол Монгол түмний баяр эрийн гурван наадамд Алтайчууд эрт үеэс одтой сайхан наадацгааж Үндэсний бөхийн Улсын даян аврага -1, Улсын гарьд-1, Улсын заан-5, Улсын харцага-1, Улсын начин-19 төрж, Монгол хүний хийморийг сэргээсэн морин эрдэнийн уралдаанаар бишрэм амжилт гаргаж Улсын тод манлай уяач-1, Улсын манлай уяач-5, Улсын алдарт уяач-19 хүн тодорч, цэц мэргээ гайхуулсан эрхий мэргэн харваачаар 2 хүн шалгарч спортын бүхий л төрөлд олон арван мастерууд төрөн гарч арлын Японд хүртэл сумо бөхийн арслан болж Их Алтайнхаа нэрийг дуурсгаж байгаа Харүмафүжи нар яах аргагүй бүгдээрээ Алтайн бахархал мөн.