Аялал жуулчлал эрхлэгчид зөвлөлдөнө

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлал эрхлэгчид зөвлөлдөнө

Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан Өвөрхангай аймгийн аялал жуулчлал эрхлэгчид III зөвлөлдөх уулзалт энэ сарын 17-нд хийхээр төлөвлөөд байна. Уг уулзалтыг Хархорин суман дахь "Мөнх тэнгэр" жуулчны баазад аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулах аж. Зөвлөлдөх уулзалтад БОАЖЯ-ны харъяа Аялал жуулчлалын үндэсний төв, аймгийн засаг дарга, газар хэлтсийн мэргэжилтнүүд, Мэргэжлийн хяналтын газар, Хархорин сумын Засаг даргын тамгын газар, Эрдэнэзуу, Хархорин музейн захиргаа, Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, тус аймагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, зочид буудал, малчны нөхөрлөлүүдийн төлөөлөл оролцох юм. Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийг орон нутгийн харъяалалд оруулах, төрийн болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, аймгийн аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн оролцоотойгоор хэрэгжүүлэх зэрэг асуудлаар хэлэлцэх юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж