Ажлын байр нэмэгдэж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Ажлын байр нэмэгдэж байна

Өвөрхангай аймагт энэ онд 86 ажлын байр шинээр бий болж, 18 жижиг, дунд үйлдвэрлэл байгуулсан байна. Аймгийн хэмжээнд 2012 он хүртэлх жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх стратегийг боловсруулсан бөгөөд энэ жилийн хувьд газар тариалангийн салбарт нийт олгосон 62 зээлийн 17 нь тус салбарынх байгаа аж. Тус аймагт энэ оны эхний дөрвөн сард багтаан 997 сая төгрөгийн зээлийг 79 төсөлд олгоод байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төсөл орон нутагт хэрэгжснээр ажлын байр, иргэдийн өрхийн орлог нэмэгдэх, ядуурал буурах зэрэг тал бүрийн ач холбогдолтой байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж