Америкчууд жимс, ногоог үл тоож байна

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Америкчууд жимс, ногоог үл тоож байна

Фото: ISRA.com

АНУ-ын насанд хүрсэн иргэдээс өдөртөө нэг алим иддэг хүн бараг үгүй болсноос гадна тэдний хоолонд ногоо дэндүү ховорджээ гэж эмч нар үзэж байна.

Өвчин дэгдэлтээс урьдчилан сэргийлэх ба хянах төвийн мэдээгээр америкчуудын гуравны нэг нь өдөрт ядаж хоёр удаа жимс эсвэл жимсний жүүс хэрэглэдэг аж.

2000 онд жимс, ногоо хүнсэндээ хэрэглэдэг хүмүүсийн тоо хүн амын 34 хувь байжээ. Насанд хүрэгчдийн 26 хувь нь жимс, ногоог өдөрт гурван удаа идэж байгаа нь 2000 оных шигээ байна. Хүн амын тал хувь нь хоолондоо бага ч гэсэн ногоо, жимс хэрэглэж байна. Эмч нар америкчуудын хэрэглэдэг давстай, өөх тостой, сахар ихтэй хоолны оронд ногоо жимс өргөн  хэрэглэхийг сурталчилж байгаа ч амжилт гэхээр үр дүнгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж