Их Британийн урлаг хямралаас доройтож байна

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Их Британийн урлаг хямралаас доройтож байна

Фото: ISRA.com

Британийн нэртэй уран бүтээлчид урлаг ба жуулчлалд үзүүлэх төрийн татаасыг 25 хувиар хасах нь Их Британийн соёлын хөгжилд хүндээр тусахаас гадна нөгөө утгаараа тус орны жуулчлалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж ярьцгааж байна.

Тэд Британийн  эдийн засгийн “татаастай” хэсэгт хязгаарлалт гарна тэр нь эргээд соёлын салбарыг ядууруулна. Нэн ялангуяа жуулчдыг татдаг тэр хэсэг хөөрхийлөлтэй байдалд орно гэж үзэж байна.

Соёлыг бүхий л талаар дэмжих нь өмнөх Засгийн газрын гол ололтуудын нэг байсан юм. Хямралаас хохирч байгаа эдийн засаг одоо өмнөх шигээ мөнгө хөрөнгө урлагт гаргах боломжгүй болж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж