
Британийн нэртэй уран бүтээлчид урлаг ба жуулчлалд үзүүлэх төрийн татаасыг 25 хувиар хасах нь Их Британийн соёлын хөгжилд хүндээр тусахаас гадна нөгөө утгаараа тус орны жуулчлалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж ярьцгааж байна.
Тэд Британийн эдийн засгийн “татаастай” хэсэгт хязгаарлалт гарна тэр нь эргээд соёлын салбарыг ядууруулна. Нэн ялангуяа жуулчдыг татдаг тэр хэсэг хөөрхийлөлтэй байдалд орно гэж үзэж байна.
Соёлыг бүхий л талаар дэмжих нь өмнөх Засгийн газрын гол ололтуудын нэг байсан юм. Хямралаас хохирч байгаа эдийн засаг одоо өмнөх шигээ мөнгө хөрөнгө урлагт гаргах боломжгүй болж байна.