
Немцийн эдийн засгийн өсөлт гарч ирсэн ч хот, нийгэмлэгийн төсвийн алдагдал энэ онд хямралтай байсан 2003 оныхоос хоёр дахин өсч 15 тэрбум евро болоод байна. Германы хотуудын нэгдлийн (Deutscher Staedtetag) бэлтгэсэн илтгэлд энэ тухай өгүүлсэн байна. Төсвийн алдагдал нь дэлхийн дайнаас хойших хамгийн том алдагдал энэ болж байна. Хотын захиргааны нийгмийн зарлага өсч, орлого, цуглуулга буурснаас тэр нь үүдэлтэй гэж Германы хотуудын нэгдлийн тэргүүн Штефан Артикус (Stephan Articus) мэдэгдлээ.
Илтгэлд тэмдэглэснээр орон нутгийн төсвийн алдагдал 2010 онд нэг оршин суугчдад 200 евро болж байгаа нь 2003 оны үеийн хотуудын төсвийн хамгийн хүнд үеийнхээс их байгаа гэнэ. Германы хотуудын төсвийн алдагдал нь шинжээчдийн тодорхойлсноор бүтцийнх байгаа аж.
Байдлыг засахын тулд Германы хотуудын нэгдэл хотын захиргаадыг нийгмийн нөхвөр төлөхөөс чөлөөлж, захиргааны сан хөмрөгийг бүрдүүлдэг үйлдвэрлэлийн татварыг хадгалах хэрэгтэй гэж үзжээ. Бизнесийн хүрээнийхэн өөрийн ээлжид тэр татварыг болиулахын төлөө байгаа юм.
DW-WORLD радиогийн мэдээгээр Германы хотын эвсэлд 5500 гишүүд 2005 онд байжээ. Deutscher Staedtetag-т шуудаар 219 хот ордог бөгөөд бусад нь орон нутгийн байгууллаар дамжин тус байгууллагад хамрагддаг. Тэдэнд хүн амын 51 сая оршин суугчид хамрагддаг аж.