Архивын үзлэг шалгалт хийжээ | News.MN

Архивын үзлэг шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Архивын үзлэг шалгалт хийжээ

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг Говь-Алтай аймагт болж өнгөрлөө. Аймгийн Засаг даргын тамгын газрын даргаар ахлуулсан 18 хүний бүрэлдэхүүнтэй салбар комисс төсөвт байгууллага, төрийн ажил үйчилгээг гэрээгээр гүйцэтгэдэг төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж 169 газарт үзлэг шалгалт хийжээ. Үзлэгийн хуваарийн дагуу 26 чиглэлд ажлыг хэсэг ажиллан, үзлэгийг явуулсан бөгөөд аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нар, мэргэжитнүүд, Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн дарга нар, мэргэжилтнүүдийг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хамруулсан байна. Үзлэгт 169 байгууллага хамрагдаж аймгийн дүнгээр 80.5 буюу “Сайн” үнэлгээтэй гарчээ.

H.Цэнд-Аюуш

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж