Үдийн хоол хөтөлбөр хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Үдийн хоол хөтөлбөр хэрэгжиж байна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын Үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгох шийдвэр гарсан ч хөдөөгийн сургуулиудад энэ хөтөлбөр хэрэгжихэд нэлээд хугацаа шаардах юм. Харин Дундговь аймгийн Адаацаг сум цаг уурын хувьд хүйтэн бүсэд оршдог учраас хүүхдүүддээ халуун унд хоол өгөхийг чухалчилдаг аж. Сэтгэл ханамжийн судалгаа авахад ч нэг ширхэг боовны оронд нэг аяга хоол өгсөн нь хавьгүй дээр юм гэж хүүхдүүд хэрэгцээгээ тодор­хойлжээ.

Тиймээс төсөл хөтөлбөрт хандаж дэмжлэг авснаар юуны түрүүнд сургуулийн гал тогоог шаардлагатай тоног төхөөрөм­жөөр хангаж чадсан нь үдийн хоол өгөх таатай боломжийг бүрдүүлсэн байна.  Есөн төрлийн халуун хоолыг долоо хоногийн мягмар, пүрэв гарагт өгөхөөс гадна өдөр бүр халуун сүү, чацарганы шүүс, баасан гараг бүр хүүхдүүдээ шинэ тараг уулгадаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж