Rooney алдаагаа давтахгүй гэж амлалаа

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Rooney алдаагаа давтахгүй гэж амлалаа

Нэрт хөлбөмбөгчин Wayne Rooney эхнэрээ жирэмсэн байхад нь биеэ үнэлэгч бүсгүйтэй дотно харилцаатай байсан тухай мэдээлэл цацагдаж, томоохон сенсааци дэгдээд байгаа. Түүний эхнэр Coleen хүүгээ аван эцэг эх дээрээ очоод байсан ч “Би яг одоо түүнийг үзэн ядаж байна. Гэхдээ би түүнд хайртай. Миний насан туршдаа дэргэд нь байх эр хүн бол тэр” хэмээн хэлж, гэртээ эргэн ирсэн.

Хамаг буруугаа гэмшин эхнэрээсээ уучлал гуйн, гэр бүлээ хамгаалж үлдэж чадсан Rooney амьдралдаа дахиж ийм алдаа гаргахгүй хэмээн амласан байна.

Харин Coleen энэ удаад уучлаад хэцүү цаг үеийг хамтдаа даван туулж, ирээдүйгээ харж амьдрахаар шийдсэн ч дахиад нэг л удаа хуурсан тохиолдолд гэрлэлтээ цуцлуулна хэмээн анхааруулжээ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж