Нийслэлд өнөө шөнө цас орно

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

Нийслэлд өнөө шөнө цас орно

Яг одоо Булганы Хутаг-Өндөр суманд цас орж байна. Тус суманд өчигдөр 22 цагийн үед  эхэлсэн бороо  аажмаар нойтон цас болон орж байгаа аж.
Мөн Өвөрхангай, Архангай,  Дархан, Эрдэнэт, Төв аймгуудад орох төлөвтэй байна. Харин өнөө шөнө Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн хойд хэсгээр хөрсөн дээр хасах 0-5 градус хүрч  цочир хүйтэрнэ. Нийслэл хотод шөнөдөө 0 хэм хүрч хүйтрэн, уулархаг хэсгээр нойтон цас орно гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээ.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж