Их аваргад Японы кино од бүсгүй хайр зарлав

Хуучирсан мэдээ: 2010.03.22-нд нийтлэгдсэн

Их аваргад Японы кино од бүсгүй хайр зарлав

Японы олон ангит кино “Хувин дүүрэн нулимс” киног мэдэхгүй монгол хүн бараг байхгүй байх. Энэ киноны гол дүрд тоглосон хөөрхөн бүсгүй Erika Sawajiri их аварга Асашёрюүд хайр зарласан гэнэ. Тэрбээр сумогийн их аваргыг нууцхан хайрлаж, харж явсаар удсан агаад сэтгэлдээ тээсэн нууцаа олонд дэлгэсэн сурагтай байна. Уг нь эл бүсгүй нууцхан хайраа сэтгэлдээ тээн, сумогийн барилдааныг алгалсалгүй үзэж суудаг байсан боловч их аварга зодог тайлан арлын улсыг орхих нь нэгэнт тодорхой болсон. Нөгөө талаар гэр бүлийнхээ хүнээс өрх тусгаарлаад удаж байгаа болохоор хожим харамсахгүйн тулд нүүрээ улалзуулан нууцхан хайраа илчлэхээр шийдсэн тухайгаа нэгэн телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр мэдэгдсэн юм байх. Харин их аварга маань жүжигчин бүсгүйд баярлалаа гэж имэйлээр мэдэгдсэн агаад Японд очихоороо оройн хоолонд хамт орох урилга илгээхээ ч мартаагүй гэсэн. Гэхдээ тэрбээр оройн хоолны үеэр галав юүлж байсан ч япон бүсгүйтэй гэрлэхгүй гэдгээ эвтэйхэн ойлгуулж, хий горьдон цагаа үрэлгүй, амьдралаа бод гэж зөвлөхөөр төлөвлөсөн тухай ховч шаазгай шагширсаныг дамжууллаа.

З.Урсгал /Улаанбаатар таймс/ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж