“Зуны Давос” чуулга уузалтад оролцож байна | News.MN

“Зуны Давос” чуулга уузалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2010.09.14-нд нийтлэгдсэн

“Зуны Давос” чуулга уузалтад оролцож байна

Дэлхийн эдийн засгийн форумаас зохион байгуулдаг “Зуны Давос” чуулга уулзалт БНХАУ-ын Тяньжин хотноо энэ сарын 13-15-нд болж байна. “Шинэ удирдагчдын уулзалт 2010” сэдвийн дор болж буй чуулга уулзалтад Монгол Улсын Шадар сайд Н.Энхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Уг арга хэмжээнд төр засгийн байгууллагуудын бодлого тодорхойлогч, дэлхийн хэмжээнд  амжилттай ажиллаж байгаа бизнесийн төлөөлөл, шийдвэр гаргагчид, дэлхийн тэргүүлэх залуу лидерүүд болон шинжлэх ухаан, технологийн салбарын 1500 орчим төлөөлөл оролцож, хөгжлийн чиг хандлага, тогтвортой хөгжилд хэрхэн хүрэх талаар хэлэлцдэг уламжлалтай юм. Монголын талаас оролцож байгаа төлөөлөгчид хамтарсан хэлэлцүүлгүүдэд оролцож  байна. Өчигдөр Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Уул уурхай ба төмөрлөг” сэдэвт хуралдаанд оролцож, саналаа илэрхийлжээ.

Энэ удаагийн арга хэмжээг Хятадын Засгийн газар зохион байгуулж байгаа бөгөөд эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг хөгжүүлэх, дэд бүтцийг бий болгох зэрэг асуудлыг авч хэлэлцэж байна. Түүнчлэн шинжлэх ухаан технологид суурилан өрсөлдөх чадварыг сайжруулах, ирээдүйн зах зээлийн үнэ цэнийг бий болгох, бизнесийн шинэ загварчлал, үр ашигтай үйлдвэрлэл болон бүс нутгийн хөгжлийн загварчлал зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд хурлын оролцогчид харилцан мэдээлэл, саналаа солилцож байгаа аж.

П.Наран

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mahan tolgoi gej 2010-09-14 180.149.64.203

ter danhar tolgoi oroltsood yu oilgohov dee gazriin naimagaa bodson yavaa biz

Avatar

арай ч дээ 2010-09-14 202.170.83.114

newsmn ийхэн та нар болиочээ шадар сайд МЭнхболд гээчээ ийм алдаа гаргаж байж юугаараа номер нэг сайт гэж онгирцгоодог байна балай хариуцлагагүй сайт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж